Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа 2023 оны дөрөвдүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд сум, Эрдэнэбүрэн сумдад ажиллаж, бүрэн дунд сургуулийн 9-10 дугаар ангийн сурагчдад “Гэмт хэргийн тухай ойлголт” сэдвээр сургалт орлоо.
Мөн Ховд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл иргэдтэй уулзаж, шүүхээр 2022 онд шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг мөн тухайн сумдад үйлдэгдсэн эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийн талаар мэдээлэл хүргэв.