Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 32 дугаартай “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын архивын баримтад нэгдсэн тооллого явуулах” тухай тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дэргэдэх хөмрөг үүсгэгч салбар архивт хадгалагдаж буй нийт хадгаламжийн нэгж, хэрэг, материал, баримтуудад нэгдсэн тооллого хийж байна. Баримт бичиг нягтлан шалгах комиссын хяналтан доор ажлын дэд хэсгүүдээр хуваарилж зохион байгуулав.