Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор батлагдсан журмуудаар тус шүүхийн захиргааны ажилтнуудад дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмжийг өгч, мөрдөж ажиллахыг үүрэг болгон харилцан ярилцлаа.
Сургалтын төгсгөлд Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батжавхлан “Windows active directory /актив директор/ программыг нэвтрүүлэх талаар мэдээлэл хүргэв.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум сундын шүүхийн Тамгын газар