Шүүх, прокурорын байгууллага нь 1978 онд одоогийн шүүхийн байрны суурин дээр хоёр давхар байр барьж үйл ажиллагаагаа явуулж байсан. Шүүх 2007 онд Дэлхийн банкны “Шүүх эрх зүйн шинэчлэл төсөл”-ийн санхүүжилтээр уг барилгыг 3 давхар болгон өргөтгөж байсан түүхтэй.

 

       Шүүгч, ажилтны өрөөний хүрэлцээ муу байснаас шүүхийн үйлчилгээний таатай орчинг бүрдүүлэхэд хүндрэлтэй байснаас шалтгаалан уг байрны  2 давхарт үйл ажиллагаа явуулж байсан Хөвсгөл аймгийн Прокурорын газар 2022 оноос  нүүж, шинэ байранд орсон цагаас эхэлж  2 давхрын ажлын өрөөнүүдийг ашиглах талаар Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас холбогдох байгууллагуудад удаа дараа хүсэлт гаргаж байсан юм.

 

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг Хөвсгөл аймгийн шүүхэд ажиллах үеэр энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, прокурорын байгууллагын төлөөллүүдтэй уулзан дээрх  ажлын өрөөнүүдийг шүүхэд ашиглуулах албан ёсны шийдвэр гарах хүртэл шүүхийн үйл ажиллагаанд түр ашиглахаар тохиролцож, өрөөний түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг