Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас Дорнод аймгийн Цагдаагийн газартай хамтран “Шүүхийн ерөнхий зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жил”-ийн ойг тохиолдуулан хуулийн байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

 

     Уг спортын арга хэмжээнд Дорнод аймгийн шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний алба, өмгөөлөгчдийн төлөөлөл, Дорнод аймгийн Цагдаагийн газрын нийт 8 баг тамирчид амжилттай оролцож, Дорнод аймгийн шүүхийн Баярхүү ахлагчтай баг “ТЭРГҮҮН БАЙР”-т орж, цомын эзэн боллоо.

   

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР