Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, Аврах 49 дүгээр ангитай хамтарч Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд заасны дагуу Гал, ус бусад гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед байгууллагын аюулгүй байдлыг ханган ажиллах зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Байгууллагын галын аюулгүй байдлын талаар анхан шатны багаж хэрэгсэл ашиглах” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, Аврах 49 дүгээр ангийн сургалт, сурталчилгаа урьдчилсан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Ч.Болорчимэг удирдан явуулж тус шүүхийн шүүгч нар болон захиргааны албан хаагчид хамрагдав.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар