Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сарантуяа, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Ш.Анхцэцэг, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням, жолооч Б.Мөнхлхагва нар нь Увс аймгийн Түргэн, Сагил, Давст сумдад 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд томилолтоор ажиллав.

 

  

 

     Томилолтоор ажиллах хугацаандаа шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөдөгчийг мэдээллээр хангах, сумдын багийн Засаг дарга нарт шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээллээр хангах зэрэг ажлуудыг хийж томилолтоо өндөрлөлөө.

 

  

 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газар