Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас "Хамтдаа хөгжье" аяныг 2022 оноос эхлэн 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Аяны хүрээнд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн багаас гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Гар бөмбөгийн тэмцээний аваргаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны баг шалгарсан бөгөөд "Шилдэг хөгжөөн дэмжигч" багаар Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг тодорлоо.