Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Шүүхийн захиргааны ажилтнуудын дунд тэдгээрийн багаар ажиллах чадвар болон хууль хэрэглээний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, суурь мэдлэг олгох, мэргэшүүлэх зорилгоор бодлого бодох уралдааныг үзүүлэх шүүх хуралдаан хэлбэрээр зохион байгууллаа.
Нийт оролцсон багуудыг материаллаг хууль хэрэглээ, процессийн хууль хэрэглээ, багийн гишүүдийн идэвх, оролцоо, тухайн сонгон авсан оролцогчийнхоо дүрийг хэрхэн бүтээсэн байдал, хэргийн оролцогч тус бүр өөр өөрийн байр суурийн хууль зүйн үндэслэлийг хэрхэн гаргаж буй байдал гэсэн 5 үзүүлэлтээр шалгаруулж, шүүгчийн туслах П.Золбаяр ахлагчтай 2-р баг нийлбэр оноогоор тэргүүн байрыг эзэллээ.