Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас “Анхаарч-Хамгаалъя” аянд нэгдэж Хэрлэн сумын FLOWER сургуулийн нийгмийн ухааны хичээлийг сонгон суралцаж буй төгсөх ангийн сурагчдад тус шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг танилцуулж, цаашдын мэргэжил сонголтын талаар нээлттэй яриа өрнүүлж, эрх зүйч мэргэжлийн талаар ойлголт өглөө.

   

          Тус уулзалтын үеэр хүүхдүүдэд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Эрдэнэбат, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Өнөржаргал нар шүүн таслах ажиллагаа талаарх мэдээллийг өгч, сурагчдын сонирхсон асуултад хариулж, харилцан санал солилцсон юм.

     

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР