Шүүхийн тамгын газраас 14 хоног тутам зохион байгуулдаг шүүгч, ажилтнуудын хамтарсан зөвлөгөөнд тамгын газрын дарга О.Хишигсүрэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 1 дүгээр улиралд хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд цахим хяналт-шинжилгээ хийсэн үнэлгээг танилцуулж, ажилтнуудад алдаа зөрчлийг дахин давтахгүй байхыг анхаарч, ажиллахыг санууллаа.
Шүүхийг хэргийн хөдөлгөөний мэдээллээр хангах чиг үүргийн хүрээнд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Наранцэцэг шүүн таслах ажиллагааны 2023 оны 1-р улирлын мэдээ, 3-р сарын хэргийн хөдөлгөөний мэдээллийг эрүү, иргэн, зөрчлийн хэргийн төрлөөр шүүгч бүрээр танилцуулж, эвлэрүүлэн зуучлагч Б.Долгорсүрэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны мэдээлэл, Архив-бичиг хэргийн эрхлэгч Б.Нандинцэцэг архивын тооллогын явцын талаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар шүүх хуралдааны тэмдэглэлийн хугацаа, бичиг хүргэгч Г.Мөнхнасан шуудан, бичиг хүргэлтийн талаар мэдээлэв.
Тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлж баталлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн хүрээнд тус шүүхийн шүүгчдийн холбооны салбар хорооноос "Алжаал тайлах булан”-г шинээр байгуулах, шүүгч ажилтнууд шүүхийн /авто зогсоол, явган хүний зам барих/ тохижилтын ажилд 2.000.000 төгрөг хандивлах санаачилга гаргалаа.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ
СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР