Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг угтаж мөн Хэнтий аймаг  2023 оныг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгосонтой холбогдуулан шүүхийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх,шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор 17 сумын 54 багийн засаг дарга нарт сургалт зохион байгууллаа. 

 

 

        Шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн барилга, шүүх хуралдааны танхим, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн ая тух хэрхэн хангагдсан талаар танилцуулав. Багийн дарга нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "Мэдэгдэх хуудас гардуулалт”, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуульд багийн засаг даргын эрх, үүрэг хэрхэн тусгагдсан талаар тайлбарлан өгсөн нь үр өгөөжтэй сургалт боллоо.

 

  

 

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газар