Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт хилийн цэргийн 0214 дүгээр ангийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Говь-Алтай аймгийн хуулийн байгууллагуудын дунд Цэрэг-Спортын 7 төрлийн тэмцээн уралдаан 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

 

  

 

        Уг тэмцээнд шүүхийн баг тамирчид амжилтай оролцож, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр шатрын төрөлд алтан медаль, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Ундармаа хүрэл медаль хүртлээ.

 

  

 

 

Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар