Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцох, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн ач холбогдлын талаар иргэдэд таниулах, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд шүүгчийн туслах Ц.Чанцалдулам, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Мөнхшүр нар 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Бигэр сумд ажиллалаа.
Энэ үеэр сумын иргэдэд шүүхэд хэрхэн хандах талаар шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч, гарын авлага материалаар хангаж, тус сум дахь “ШҮҮХИЙН МЭДЭЭЛЛИЙН САМБАР”-ын мэдээллийг шинэчлэв. Мөн эвлэрүүлэн зуучлалын уулзалтыг цахимаар зохион байгуулж, нэг өргөдлийг амжилттай шийдвэрлэсэн байна.
Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар