Байгууллагын дотоод сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Батхишиг шүүхийн захиргаа болон үйлчилгээний ажилтнуудад “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам” сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

       Сургалтаар төрийн албан хаагчийн хувийн хэрэг, түүний бүрдэл, хувийн хэргийн талаар төрийн байгууллага, албан хаагчийн хүлээх үүрэг хариуцлагын талаар мэдээлэл өгч, сэдвийн хүрээнд харилцан ярилцав.

 

        Сургалтын төгсгөлд Шүүхийн тамгын газрын даргын зүгээс албан хаагч бүр хувийн хэргийн бүрдлийг дээрх журамд нийцүүлэн даруй шинэчлэхийг үүрэг болголоо.

 

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг