Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар томилогдсон 7 ажилтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн шүүхийн архивын баримтад нэгдсэн тооллого явуулж байна.
Архивын баримтад нэгдсэн тооллого явуулах журмын дагуу ажлын хэсэг архивт хадгалагдаж буй хэрэг, баримтын бодит тоог тогтоох, алдаа дутагдлыг илрүүлэн засах зорилготойгоор ажиллаж байна.
Энэхүү зорилгын хүрээнд архивт хадгалагдаж байгаа баримтыг шилжүүлэн зөөж, ялгаж, баримтын бүрдэл, хадгалалт, хамгаалалт, дотоод товьёг, баталгааны хуудасны хөтлөлт, хуудас дугаарлалтын нөхцөл байдлыг нягтлан шалгаж, сэлбэн засах шаардлагатай баримтыг сэргээн засч, дотоод товьёг, баталгааны хуудсыг үйлдэж, илэрсэн алдаа дутагдлыг тухай бүрт засаж байна.
Өнөөдрийн байдлаар 1951-2000 оны нийт 308 хадгаламжийн нэгжийг нягтлан шалгаж, сэргээн засварлаж, алдаа зөрчлийг арилгаж ажиллалаа.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР