Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах зорилгоор улсын хэмжээнд “Анзаар” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл шинжлэх ухааны газар хамтран Хөвсгөл аймагт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах” сэдэвт сургалтыг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймагт зохион байгууллаа.
Сургалтад Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтнууд оролцож, энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл, шинж тэмдэг, илрүүлэлт, авсан арга хэмжээ, урьдчилан сэргийлэх, татгалзах соёлд сургах, хорт зуршлаас ангид байлгах, зөв үлгэр дуурайлал үзүүлэх, эергээр нөлөөлөх зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл сонслоо.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг