Хэнтий аймгийн шүүхийн хамт олон Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхтэй танилцаж, туршлага солилцлоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус шүүхийн тамгын газрын зүгээс олон ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний нэг нь шүүхийн захиргааны албан хаагч нарын мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлагыг дээшлүүлэх, хувь хүний зан төлөвт суурилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Хэнтий аймгийн шүүхийн шүүгч болон шүүхийн захиргааны албан хаагчид 2023 оны 03 дугаар сарын 10-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.
Уг ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд шүүхийн захиргааны ажилтнуудад “Өөрчлөлтийн нөлөөлөл, үнэ цэнэ” сэдэвт сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт, сургалтаар туршлага солилцох, эерэг нөлөөллийг түгээх, манлайллыг таниулах зорилготой.
Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газар