Увс аймгийн Цогцолбор 2 дугаар сургуулийн Ч.Ууганбаяр багштай 10 д ангийн сурагчдыг давж заалдах болон анхан шатны шүүхүүдийн ажиллагаатай танилцууллаа.

 

  

 

        Сурагчдад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаар ойлголт, мэдээлэл хүргэв. Мөн шүүх хуралдааны танхим, мэдээлэл лавлагааны албаар зочилж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариуллаа. Энэ үеэр сурагчид практик мэдлэгээ батжуулж байгаадаа шүүхийн байгууллагад талархал илэрхийлж байв.

 

 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газар