Булган аймгийн Хишиг-Өндөр, Могод сумдад “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Шүүхийн үйл ажиллагааг сурталчилж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг танилцуулах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах зэргийг мэдээлэв.

 

  

 

      Түүнчлэн ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдад гэмт хэргийн талаар танилцуулга, мэдээлэл хүргэлээ. Өдөрлөгийн үеэр Иргэдээс нэхэмжлэл, хүсэлтийг хүлээн авч, гэрч асуух, шүүгчийн захирамж гардуулах ажиллагааг хийж гүйцэтгэлээ.

 

    

 

Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар