Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар Шүүхийн Ахмадын Холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлтэй уулзлаа. Энэ үеэр 2022 оны ажлын тайланг хэлэлцэж, цаашид шүүхийн ахмад шүүгч, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүндэтгэл үзүүлэх, ахмад, залуу, дунд үеийнхний холбоог бэхжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шинэ залуу шүүгч, ажилтнуудыг дадлагажуулах зэрэг асуудлаар 2023 онд хамтран ажиллах талаар хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлав.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар