Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2023-2024 онд сонгогдсон шүүхийн Иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Ховд аймаг дахь шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга А.Бүжинлхам 2023 оны 02 дугаар сарын 6-ны өдөр иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журам болон иргэдийн төлөөлөгчийн хуульд заасан эрх, үүрэг оролцооны талаар холбогдох мэдээллийг өгч, гарын авлага, холбогдох материалаар хангалаа.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР