Шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр эхэллээ.

       Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс зарласан шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 127 сул орон тоонд шаардлага хангасан 77 иргэн өрсөлдөж байна.