Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 91 дүгээр тогтоолоор зарласан давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэл 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Тус сонгон шалгаруулалтаар зарласан орон тоонд нэрээ дэвшүүлсэн хуульч, шүүгчдийн баримт материалыг нягтлан шалгах хугацаанд Үндэсний их баяр наадам тохиож, Засгийн газрын 2026 оны 270 дугаар тогтоолоор 2026 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажилтан, албан хаагчдыг амраах шийдвэр гарсантай холбогдуулан нэр дэвшигчийн баримт материалыг нягтлан шалгах хугацааг 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны “Хугацаа сунгах тухай” 163 дугаар тогтоолтой танилцана уу. 

 

 

 

                                                                                       ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,

                                                                                                 ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР