Говь-Алтай аймгийн шүүхийн Тамгын газар нь 2022 онд орон нутгийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, шүүн таслах ажиллагааны болон бусад мэдээ, мэдээллийг тухай бүрт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд хүргэж ажиллалаа.
2023 онд дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллахаар өнөөдөр /2023.02.03/ аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн тогтмол хэвлэл “Алтайн мэдээ” сонины эрхлэгч О.Даваажаргал, менежер Ж.Бадам нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Шүүхийн Тамгын газраас бэлтгэсэн мэдээ, мэдээллийг сониноор дамжуулан хэрхэн олон нийтэд хүртээмжтэй хүргэх, сонин захиалга, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд, “Алтайн мэдээ” сонины эрхлэгч О.Даваажаргал нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР