Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "ШЗА-ны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам” сэдвээр нийт шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг 2023 оны 02 сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Уг сургалгалтыг Ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүн Т.Нэргүйбаатар удирдан зохион байгуулж, шүүхийн захиргааны ажилтанд тавигдах ёс зүйн шаардлага, дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, хориглох зүйл, хяналт, хариуцлага, ёс зүйн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцав.
Сургалтын үеэр ёс зүйн зөвлөлийн гишүүн А.Батхишиг нь Төрийн албаны шинэтгэл сорилт, боломж үндэсний чуулганд оролцогчдоос гаргасан "Монгол Улсын Төрийн албан хаагчдын эрхэмлэх есөн зүйл” уриалгыг нийт шүүхийн захиргааны ажилтнуудад гарын авлага болгон бэлтгэж, гардуулж өглөө.
Ёс зүйн зөвлөлийн гишүүн Т.Хоролцэцэг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан "Төрийн албаны шинэтгэл- ёс зүйн хандлага” сэдэвт төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнд тавигдсан илтгэл, танилцуулгын толилуулгыг нийт шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулах ажлыг зохион байгууллаа.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР