Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас Төв аймгийн Цагдаагийн газартай 2023 онд хамтран ажиллах төлөвлөгөө батлах тухай зөвлөгөөнийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Магвансүрэн, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Жавхланбаяр, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантулга, Төв аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Алтанхуяг, нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Доржбалжид, шүүх шүүгчийн аюулгүй байдал хангах ажил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Ө.Энхбаатар нар оролцон ажил сайжруулах болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, 2023 оны хамтран ажиллах төлөвлөгөө баталлаа.
Төв аймаг дахь шүүхийн тамгын газар