Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Стресс менежмент" сэдэвт сургалтыг шүүхийн байранд зохион байгууллаа.
Сургалтаар байгууллагын ажилтан албан хаагчдад "Стресс менежмент"-ын талаарх холбогдох ойлголт, мэдлэгийг өгөхийн зэрэгцээ албан хаагчдын стрессийн түвшинг тодорхойлж, стрессээ удирдан зохицуулах мэдлэг чадварыг нэмэгдүүлэн зөв дадал хэвшлийг бий болгох дасгал ажиллуулав.
Бидний урилгыг хүлээн авч "Стресс менежмент" сэдэвт сургалтыг явуулсан сэтгэл судлаач Н.Хубилайд баярласан талархсанаа илэрхийлье.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР