Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ нь 2023 оны 01 сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд нүүдэллэн ажиллаж, нийт 15 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулснаас 10 өргөдлийг амжилттай эвлэрүүлсэн бол 2 өргөдлийг өргөдөл гаргагчийн хүсэлтийн дагуу эзэнд нь буцааж шийдвэрлэлээ.
Үлдэгдэл 3 өргөдөлд уригдагч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уулзалтад хүрэлцэн ирээгүй тул уулзалтыг 2023 оны 01 сарын 27-ны өдийн 14 цагт шүүхийн 07 тоот өрөөнд хийхээр товлолоо.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР