Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн холбогдох албан хаагч нартай хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Э.Ариунболд 2022 онд хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний биелэлтийн талаар, Цагдан хорих байрны дарга Л.Бат-Өлзий сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан тохиолдолд тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.
Шүүгч нарын зүгээс цаашид анхаарах асуудал, хуулийг нэг мөр хэрэглэх талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлын талаар тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр тогтов.
ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР