Өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнхандад зориулан хамт олноос нь “Хүндэтгэлийн хуралдаан”-ыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

 

 

     “Хүндэтгэлийн хуралдаан” нь тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд явагдсан бөгөөд хамтран ажилладаг хуулийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл, хуульчид болон ахмад шүүгч, ажилтнууд хүрэлцэн ирж оролцов.

 

 

    Шүүхийн Тамгын газрын дарга П.Хишигдаваа үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосноор “Хүндэтгэлийн хуралдаан”-ыг нээж, шүүгчээр ажиллаж байсан С.Цэрэнхандын товч танилцуулгыг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд танилцуулж, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл, шүүгч нар болон хүрэлцэн ирсэн зочдоос сэтгэгдлээ илэрхийлэн баяр хүргэлээ.

 

  

 

    Ийнхүү нэгэн цаг үед хамтран ажиллаж байсан шүүгч С.Цэрэнхандад хамт олон болон ахмад шүүгч, ажилтнаас дурсгалын зүйл гардуулж, Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүлж, дурсгалын зураг татуулснаар “Хүндэтгэлийн хуралдаан” ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

 

 

Булган аймаг дахь шүүхийн тамгын газар