Монгол Улсад анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсан баярт өдөр буюу БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон депутатуудын хоёрдугаар хуралдаан нийт 76 өдөр хуралдаж 1992 оны энэ өдөр Монгол Улсын 4 дэх Үндсэн хуулийг баталж байсны 31 жилийн ойг энэ сарын 13-ны өдөр тохиосон.
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн шүүгч, ажилчдын дунд мэтгэлцээний тэмцээн зохион байгуулж, албан хаагч бүр ур ухаанаа уралдуулан харилцан үндэслэл бүхий мэдээлэл солилцох замаар мэтгэлцэх ур чадвараа сорилоо. Тухайн тэмцээнд нийт 8 баг, тус бүр 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, Хамтын хүч баг тэргүүн байр, Сүлд баг дэд байрыг тус тус эзэлллээ.
Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар