“Күүкмин Их Сургууль”-ийн хуулийн чиглэлээр суралцдаг 16 оюутан 2023 оны 01 сарын 16-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Оюутнуудад шүүхийн Тамгын газраас шүүхийн байр, ил тод нээлттэй байдал, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа болон тус шүүхэд хэрэгжүүлэн ажиллаж буй “Цахим хөтөч”, “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг, “Медиа хөтөч” зэрэг үйлчилгээний талаар мэдээлэл өгч, шүүх хуралдааны жишиг танхим болох “Ногоон танхим”-ыг танилцуулав.
Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас БНСУ-ын Күүкмин Их Сургуультай хамтран “Монголын эрх зүйн соёлтой танилцах” сургалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-аас 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа. Уг сургалтын хүрээнд дээрх арга хэмжээг хамтран зохион байгуулсан юм.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР