2022 оны бүтэн жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 408 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 196 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ. Үүнээс: 180 маргаан буюу 91.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талуудыг эвлэрүүлжээ. Эвлэрлийн амжилтын хувь 91.8 хувь байна.

 

      Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

       Мөн өргөдөл гаргагчийн нэхэмжилсэн өргөдлийн шаардлагыг уригдагч тал бүрэн биелүүлсэн гэх шалтгаанаар 70 өргөдлийг өргөдөл гаргагчийн өргөдлөө татан авах хүсэлтийн дагуу эзэнд нь буцаасан байна.

 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны сүүлийн 3 жилийн маргааны үзүүлэлт:

 

        График-1. 2022 онд тус шүүхээр нийт 774 иргэний хэрэг/хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод/ шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 180 маргааныг амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 23.2 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.

 

        График-2. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 196 өргөдлийн 180 буюу 91.8 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 16 буюу 8.2 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР