Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн баярын өдөр (2022.12.29)-ийг тохиолдуулан Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар хүндэтгэн заллаа.

 

       Эш хөрөг залах ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны долоодугаар сарын 11-ний өдрийн зарлигийн дагуу зохион байгуулж, уг ёслолын ажиллагаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, тус шүүхийн тамгын газрын нийт албан хаагчид оролцлоо.

              

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар