Шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх тэгш боломж нөхцөлийг хангахаар шаардлагатай иргэдэд зориулан Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар “Дохионы хэлний видео дуудлагын” үйлчилгээг нэвтрүүллээ. Уг үйлчилгээ нь хэл, сонсголын бэрхшээлтэй иргэн видео дуудлагын операторчоор хэлмэрчлүүлэн шүүхээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Үр дүнд нь сонсголын бэрхшээлтэй иргэд заавал хэлмэрч дагуулан явах шаардлагагүй болж, түргэн шуурхай үйлчилгээ авах боллоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР