Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр нийт шүүгч, албан хаагчдыг тоон гарын үсэгтэй болгох ажлыг зохион байгууллаа.

 

 

       Тоон гарын үсгийг Төрийн үйлчилгээний цахим систем, Татварын тайлангийн цахим систем, Гаалийн үйлчилгээний цахим систем, Домэйн нэр авах, мэдээлэл шинэчлэх, Албан бичиг цахимаар илгээх, хүлээн авах, Нийгмийн даатгалын тайлан илгээх систем, Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ, Газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цахим системд ашиглах боломжтой юм.

 

 

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар