Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын хамтарсан тушаалаар баталсан 2022 оны "Хамтран ажиллах төлөвлөгөө"-ний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх уулзалтыг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

 

 

       Хамтарсан уулзалтаар шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг сахиулж байгаа ажлын зохион байгуулалт, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, эмх замбараагүй үед бэлэн байдлын түвшинг хэрхэн хангах, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр сүлжээ унагагчтай болох, шаардлагатай үед бэлэн байдлаар ашиглах зэрэг асуудлыг 2023 оны хамтарсан ажлын төлөвлөгөөний төсөлд тусгахаар болж, төслийн саналаа бэлтгэн ойрын хугацаанд харилцан танилцуулахаар шийдвэрлэлээ.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар