Ховд аймгийн шүүхийн конторын барилгын фасадын засварын ажлыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн санхүүжилтийн 149 сая төгрөгөөр хийж, гүйцэтгэлээ. Уг ажлын тендер шалгаруулалтаар "Залаа Алтай" ХХК шалгарч, гурван сарын хугацаанд гүйцэтгэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтад хүлээн авлаа.
Шүүхийн конторын барилгын фасадын засварын ажил хийгдснээр 1986 онд ашиглалтанд орсон тухайн барилгын дулааны алдагдал буурч, шүүхийн ажлын орчин нөхцөл бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар