Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас Хаан банкны Хөвсгөл салбартай хамтран шүүхийн үйлчилгээг хялбаршуулах, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор шүүхийн үйлчилгээний хэсэгт Киоск төхөөрөмжийг байрлуулан ажиллуулж эхэллээ. Иргэд, хуулийн этгээд шүүх, болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж, архивын лавлагаа болон шүүхийн бусад үйлчилгээ авахдаа банканд дугаарлахгүйгээр энэхүү төхөөрөмжөөр үйлчлүүлэх боломжтой боллоо.

 

 

      Мөн Киоск төхөөрөмжийн гол давуу тал нь дансны хуулга, тодорхойлолт авах, Хаан банкны болон бусад банкны данс руу гүйлгээ хийх, интернэт банк болон Khan Bank аппликэйшнд шинээр бүртгүүлэн хэрэглэгч болох, видео теллерт хандан хэрэгтэй мэдээлэл үйлчилгээгээ авах боломжтой юм.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг