Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газар "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих" аянд оролцлоо. Улмаар Шилэн дансны тухай хуулийн хүрээнд ажиллаж, цахим системд мэдээлэх мэдээллийг үнэн зөв, иж бүрэн байршуулсан тул хангалттай дүгнүүлэн мөнгөн урамшууллаар шагнууллаа.

 

 

       Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай захирамжаар "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих" аяныг дүгнэх ажлын хэсэг байгуулагдсан юм. Ажлын хэсэг 2022.10.10-25-ны өдрүүдэд тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, хуулийн этгээдийн 2022 оны 1-3 дугаар улирлын шилэн дансны цахим системд хяналт шалгалт хийж ажилласан байна.

 

 

Говь-Алтай аймгийн шүүхийн Тамгын газар