“Газрын харилцаа-цахим шилжилт аян”-ны хүрээнд төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэх, "egazar.gov.mn" веб сайтыг сурталчилах зорилгоор Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж шүүгч, ажилтнуудад газартай холбоотой үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжуудын талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

 

 

      Сургалтаар иргэд “egazar.gov.mn” веб сайт, гар утаснаасаа “еgazar” аппликейшн ашиглан газартай холбоотой үйлчилгээг авч болох арга, боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өгч, харилцан ярилцлаа.

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг