Монголын Хуульчдын холбооноос 2022 оны 8 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Хуульчийн сонгон шалгаруулалтад Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслах Ш.Отгонцэцэг нь оролцон тэнцэж, Хуульчдын холбоонд гишүүнээр элссэн.

 

 

      Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Хуульчдын холбоонд тангараг өргөнө” гэж заасныг үндэслэн хуульч Ш.Отгонцэцэгийн тангараг өргөх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхийн танхимд зохион байгууллаа.

 

 

       Хуульчийн тангараг өргөх үйл ажиллагаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд оролцож, тангараг өргөж буй хуульчид баяр хүргэн, Монголын Хуульчдын холбооноос ирүүлсэн энгэрийн тэмдэг, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ болон хамт олны дурсгалын зүйл гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

  

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар