Эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Ихбаяр, ахлах дэслэгч П.Батсүх нар Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад “Шүүгчийн бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх, хадгалах заавар” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тухайн сургалтаар  шүүгч нар гэнэтийн халдлагын үед өөрт байгаа тусгай хэрэгсэл болох нулимс асгаруулагч хийн шүршүүр, цахилгаан бороохойг хэрхэн яаж хэрэглэх, ямар тохиолдолд тусгай хэрэгсэл хэрэглэхгүй байх, тусгай хэрэгслийг хэрхэн яаж аюулгүй байдлыг ханган хадгалах талаарх мэдээлэл өглөө.

 

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР