Шүүхийн тамгын газрын  албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажлын хүрээнд Ёс зүйн зөвлөлөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сургалт зохион байгууллаа. Тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул шүүхийн ажилтны ёс зүйн ерөнхий болон мэргэжлийн шаардлага, ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл өгсөн юм.

 

  

 

      Түүнчлэн "Төрийн албан хаагчийн болон шүүхийн захиргааны ажилтны баримтлах ёс зүйн хэм хэмжээ", "Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ыг тус тус  танилцуулав. Сургалтад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын ажилтнууд оролцлоо.

           

           

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР