Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас хүний нөөцийг чадавхжуулах, ёс зүйн зөрчилгүй хамт олон болох, төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтыг Канадын засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслөөр хэрэгжүүлсэн юм.


  

      Сургалтад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдыг хамруулав. “Хэвшмэл ойлголт ба шийдвэр гаргалт”, “Зан үйлийн ухаан-Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Ёс зүйн мухардмал байдал, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Ёс зүйн менежмент ба байгууллагын соёл” зэрэг сэдвээр төслийн ажилтан П.Баярцэцэг, О.Мөнхцэцэг, Б.Отгон нар төрийн албан хаагчийн ёс зүйн үнэт зүйл буюу зөөлөн хандлагад суурилсан мэдээлэл хуваалцлаа.

 

  

     Энэхүү сургалтад хамрагдсанаар ажилтнуудын шударга, зарчимч байдлыг нэмэгдүүлэх, хувь хүний ёс зүйн манлайллыг дэмжих, төрийн албаны үнэт зүйлийг дахин сэргээхийн ач холбогдлыг талаарх үнэтэй мэдлэгийг олж авсан. Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн стратеги төлөвлөгөө, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан сургалт тодорхой үр дүнтэйгээр өндөрлөв.

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР