Монголын Хуульчдын холбооноос 2022 оны 8 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Хуульчийн сонгон шалгаруулалтад 371 эрх зүйч тэнцсэн байна. Уг сонгон шалгаруулалтад Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн шүүгчийн туслах Н.Болатбек, Б.Ардабек нар амжилттай оролцон тэнцэж, Хуульчдын холбоонд гишүүнээр элссэн юм.

 

   

 

      Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор Хуульчдын холбоонд тангараг өргөнө” гэж заасныг үндэслэн хуульч Н.Болатбек, Б.Ардабек нарт тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Монголын Хуульчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгууллаа.

 

      Тус үйл ажиллагаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнууд оролцож, тангараг өргөж буй хуульчдад баяр хүргэн, Монголын Хуульчдын холбооноос ирүүлсэн энгэрийн тэмдэг, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ болон хамт олны дурсгалын зүйл гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

 

  

 

     Хуульчийн тангараг өргөсөн шүүгчийн туслах Н.Болатбек, Б.Ардабек нартаа дахин баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР