Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн Г.Хонгорзул багштай 10-6 ангийн 37 сурагч 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн байртай танилцлаа.

      Тус үйл ажиллагааны үеэр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах Д.Баярмаа сурагчдад зориулан эрх зүйч, хуульч мэргэжлийн онцлог, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө мэдээлэл хийж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Ерөнхий боловсролын “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн багш, сурагчдад цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР