Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарантуяа нар нь өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан хамт олноос нь “Хүндэтгэлийн хуралдаан”-ыг 2022.11.11-ний өдөр зохион байгууллаа.

 


       “Хүндэтгэлийн хуралдаан” нь тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд явагдсан бөгөөд хамтран ажилладаг төрийн байгууллагуудын төлөөлөл, хуульчид хүрэлцэн ирж оролцов.

 


    Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосноор “Хүндэтгэлийн хуралдаан”-ыг нээсэн ба үүний дараа эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох сэтгэгдлээ илэрхийлж, шүүгчээр ажиллаж байсан Т.Жаргалсайхан, Д.Сарантуяа нарын товч танилцуулгыг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд танилцууллаа.

 

 

 


      Хуралдааны үеэр шүүгч нар болон хүрэлцэн ирсэн төрийн байгууллагын төлөөллүүдээс сэтгэгдлээ илэрхийлэв.
Шүүхийн Тамгын газраас “Дурсамж-Сэтгэгдэл” бичлэгийг оролцогчдод толилуулав. 

 

 

 

 


Ийнхүү нэгэн цаг үед хамтран ажиллаж байсан шүүгч нартаа дурсгалын зүйл гардуулж, Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүлж, дурсгалын зураг татуулсанаар “Хүндэтгэлийн хуралдаан” ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

 

 

Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх