Нийт шүүгч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, дархлаа дэмжих зорилгоор гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тэмцээнд байгууллагын ахмад шүүгч, ажилтнуудыг оролцлоо.
Тэмцээнд нийт 6 багийн 42 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж 2 байр шалгаруулсан ба Б.Сандагдорж ахлагчтай баг 1 дүгээр байр, П.Доржбал ахлагчтай баг 2 дугаар байранд тус тус шалгарлаа.
Мөн тэмцээнд идэвхтэй оролцсон ахмад шүүгч, ажилтнуудад талархал илэрхийлж дурсгалын зүйл гардууллаа.
Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар